Номин холдинг ХХК “Хайр түгээе“ хүүхдийн баярын арга хэмжээний хүрээнд 6 хүүхдийн хүслийг биелүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

“Номин Холдинг” компани жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хүүхдийн баярын арга хэмжээг энэ жил “Хайр түгээе” уриан дор 20 дах жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн онцлох үйл ажиллагааны хүрээнд “Хүслийн захидал” уралдааныг Монгол орон даяар зарлаж байгаа бөгөөд хүүхдийн хүсэл мөрөөдлийг бодитоор сонсож, хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх зорилготой юм. Тус уралдаан нь 7–10 нас, 11–14 нас гэсэн хоёр ангиллаар явагдах бөгөөд ангилал тус бүрийн эхний 3 байрт шалгарсан нийт 6 хүүхдийн хүслийг биелүүлэхээр болжээ.

Тус захидлын уралдаан 2026 оны 05 дугаар сарын 11-нээс 05 дугаар сарын 26-ны өдрүүдэд үргэлжилнэ. Оролцогч хүүхдүүд дугтуйлсан захидлаа орон нутгийн бүх Номин Агуулах сүлжээ дэлгүүрийн хэрэглэгчийн туслах хэсэгт болон Улаанбаатар хот дах дараах салбаруудад байрлах тусгай хайрцагт хийж илгээх боломжтой. Үүнд:

  • Номин Их Дэлгүүр
  • Улсын Их Дэлгүүр
  • Номин Олл Март 13 Хайпермаркет
  • Номин Юнайтед Хайпермаркет
  • Номин Макро Моол

Шалгарсан захидлын эздийг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр албан ёсоор зарлаж БАТЛМАЖ гардуулна.

Мөн уламжлал ёсоор “Номин” нэр орсон 0–12 насны бүх хүүхдэд “Номин-оос "Номин-д” нэрийн гарын бэлгийг гардуулахын зэрэгцээ төрөл бүрийн тоглоом, амттан бүхий асрууд, хөгжөөнт тэмцээн, урлагийн тоглолт, олон сюрпризээр дүүрэн баярын арга хэмжээг зохион байгуулах юм.

“Номин Холдинг” компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн хүүхдийн сайн сайхан ирээдүйн төлөө тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, нийгмийн халамж зэрэг олон чиглэлд бодит хувь нэмэр оруулсан олон талт үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Xiaomi автомашины үйлдвэр цагт 40 авто машин үйлдвэрлэж байна
Xiaomi автомашины үйлдвэр цагт 40 авто машин үйлдвэрлэж байна
 
“Газрын тос боловсруулах үйлдвэр авсан зээлээ 25.6 хувьтай л ашиглаж байгаа“
“Газрын тос боловсруулах үйлдвэр авсан зээлээ 25.6 хувьтай л ашиглаж байгаа“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!