Ergelt.mn сайтын сэтгүүлчид “ДАВС ҮҮРСЭН 40 ЖИЛ“ баримтат кино төслөө КАННЫН кино наадамд танилцуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Ergelt.mn сайтын сэтгүүлчид "ДАВС ҮҮРСЭН 40 ЖИЛ" баримтат кино төслөө КАННЫН кино наадамд танилцуулжээ. Энэ тухай тус баримтын киноны редактор Б.Бадралмаа "Дэлхийн гурван том кино наадмын нэг, мянга мянган киночдын мөрөөдөл Каннын кино наадамд Эргэлтээ төлөөлж, төслөө танилцуулах ховорхон аз тохиолоо. Намайг “Давс үүрсэн 40 жил кино төслөө танилцуулж чадна” гэдэг их том итгэл хүлээлгэсэн Эрхлэгчдээ, Мартаа эгчдээ, Эргэлтийнхэндээ баярлалаа. 79 дэх Каннын наадамд Монголын кино урлагийн зөвлөл “Монгол кино төсөл” танилцуулах үйл ажиллагааг 3 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ жил зургаан төсөл танилцуулсны нэг нь бидний “Давс үүрсэн 40 жил” баримтат кино төсөл юм.

Монголын кино урлагийн шинэ үеийн шижигнэсэн залуус дэлхийн кино сонирхогчдын анхаарлыг татах төслүүд бэлдэж ирснийг харж, олзуурхаж байна. Улсынхаа нэрийг, Монгол киног дэлхийн тайзан дээр хүргэх гэж Mongolian National Film Council Монголын кино урлагийн зөвлөлийн хамт олон багаараа зөндөө их хөдөлмөрлөдөг юм байна. Биднийг Каннын тайзан дээр авчирсанд талархлаа👏😊

…Давсчдаа далай үзүүлэхсэн гэсэн их холын мөрөөдөлд хөтлөгдөөд явж байна" гэжээ.

“Төр бүгдийг нь идэж гэдсээрээ таргалаад, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна“
“Төр бүгдийг нь идэж гэдсээрээ таргалаад, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна“
 
Э.Батшугар: ЭМДС-гийн үр бүтээмжгүй зардлуудад хэмнэлт хийнэ
Э.Батшугар: ЭМДС-гийн үр бүтээмжгүй зардлуудад хэмнэлт хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!