Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Гүрбазар агсныг маргааш 06.30-07.30 цагийн хооронд сүүлчийн замд нь үднэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар энэ сарын 11-нд хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ. Түүний ар гэр, ойр дотныхонд Монголын ард түмэн эмгэнэл илэрхийлж буй. Тэгвэл сүүлчийн замд үдэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулсан.

Ажлын хэсгээс Төрт ёсны хүндэтгэлийн ёслолыг 2026 оны тавдугаар сарын 15-ны баасан гарагт Улсын Драмын Эрдмийн Театрт 06.30-07.30 цагийн хооронд зохион байгуулахаар тогтжээ.

ЧУУЛГАН: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг хэлэлцэнэ
 
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.