16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, мөн уг хэрэгт нэр нь холбогдоод буй насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Амь хохирогчийн ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдахаа мэдэгдээд байсан бөгөөд 5-р сарын 1-ний өдөр давж заалдах шүүх хурлыг товлосон ч прокурор н.Баясгалан шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралд ирээгүй тул 5-р сарын 11-ний 09.00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулсан юм.
Энэ дагуу өнөөдөр 09.00 цагаас Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хурал эхэлнэ. Сануулахад, хохирогчийн талаас Анхан шатны шүүхэд ажилласан Б.Солонго, М.Баасанбат нар болон Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын 5 өмгөөлөгч хуралд оролцохоор болсон билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!