Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОБГ 2022 онд 3009 хүний амь нас, 135,5 тэрбум хөрөнгийг авран хамгаалжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 21 секунд

Нийслэлийн Онцгой байдлын газар 2022 оны үйл ажиллагааны тайлангаа тавилаа.

Тайлангийн хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар оролцлоо.

Нийслэлийн Онцгой байдлын газар 2022 онд нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, ослын нийт 1994 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч, гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 1741, ой хээрийн түймрийн 6, эрэн хайх, аврах ажиллагааны 247 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, гамшиг ослоос 3009 хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 135.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Жил бүрийн эцэст Онцгой байдлын байгууллага тухайн жилийнхээ зорилт, үйл ажиллагааныхаа үр дүнг дүгнэж алдаа оноогоо хэлэлцэж, ирэх жилийн төлөвлөгөөгөө тодорхойлдог уламжлалтай. Нийслэлийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн энэ жилийн зорилт, төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүллээ. Ялангуяа гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн аянууд зохион байгуулсан. Үүний үр дүнд үер усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд ард иргэдийн мэдлэг ойлголт дээшилж, осол дуудлага буурсан. Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяны хүрээнд угаарын хийн хордлого, обьектын гал түймрийн тохиолдлын тоо мөн буурч байна. Мөн аврагчдыг алдаршуулах “Гал сөнөөгчдийн нэрэмжит гудамж” байгуулсанд бахархалтай байна” гэлээ.

Тайлангийн хуралдНийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалангийн илгээлтийг Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба уламжиллаа.

“Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 97 дугаар тогтоолоор Монгол Улсад анх удаа “Гал сөнөөгчдийн нэрэмжит гудамж”-ийг байгуулсан. Эгэл жирийн аврагч, гал сөнөөгчдөө алдаршуулах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод нэрэмжит гудамжтай болгох саналыг нийслэлийн удирдлагад хүргүүлснийг бодит ажил болгон шийдвэрлэснийг та бүхэндээ дуулгахад таатай байна. Бусдын төлөө амь хайрлахгүй зүтгэдэг Онцгой байдлын албаны Онцгой дайчид та бүхэндээ дахин баяр хүргэж, айлчлан ирж буй 2023 онд амжилт бүтээлээр дүүрэн, аюул бүхнээс ард иргэдээ авран хамгаалах ариун буянтай үйлс тань өөдрөг байхыг хүсэн ерөөе” гэсэн юм.

Сүхбаатар дүүргийн түр хамгаалах байрыг засварлаж, тохижууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.