Xiaomi автомашины үйлдвэр цагт 40 авто машин үйлдвэрлэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Xiaomi автомашины үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр нь 2024 онд Бээжингийн Эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд баригдаж, ашиглалтад орсон. Уламжлалт авто машины үйлдвэрлэлээс гол ялгаа нь ухаалаг үйлдвэрлэлийн бүрэн автомат системтэй. Дэлхий нийтийн хэрэглээ болж буй байгальд ээлтэй цахилгаан автомашины үйлдвэр юм. Цагт 40 ширхэг Xiaomi SU7 автомашиныг үйлдвэрлэх боломжтой бөгөөд 76 секунд тутамд нэг шинэ автомашин үйлдвэрлэлийн шугамаас гарч, өндөр үйлдвэрлэлийн үр ашгийг харуулдаг байна.

Энэхүү үйлдвэр нь ухаалаг үйлдвэрлэлийн судалгаа, хөгжлийн бааз, тээврийн хэрэгслийн туршилт, баталгаажуулалтын зам, Хятадын хамгийн том дэлгүүр бүхий цогцолбор юм. Xiaomi автомашин нь 2024 оны гуравдугаар сарын 28-нд албан ёсоор нээлтээ хийж, 230 хоногт 100,000 тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг дуусгасан бөгөөд шинэ автомашин үйлдвэрлэгч компанийн хамгийн хурдан 100,000 тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн дээд амжилтыг тогтоожээ.

Xiaomi автомашины үйлдвэрийг аж үйлдвэр, аялал жуулчлалын жишиг цогцолбор болгон хөгжүүлж буй бөгөөд хэрэглэгчид нээлттэй үзүүлж эхэлжээ. Технологийн үзэсгэлэнгийн танхимд Модена архитектур, V8s хөдөлгүүр зэрэг гол технологиудыг дэлгэн харуулсан байна. Автомашины үзэсгэлэнгийн танхимд SU7 загварын бүх машиныг дэлгэн үзүүлдэг бөгөөд хэрэглэчдэд авто машины ухаалаг бүхээгд сууж, таатай мэдрэмж авах боломжийг олгож байна. Мөн тус автомашины хамгийн дээд хүч, чадлыг мэдрэхийн тулд туршин жолоодох боломжийг олгодог. Үзэсгэлэнгийн явцад үнэ төлбөргүй гэрэл зураг авахыг зөвшөөрдөг тул технологи, автомашин сонирхогчдод орчин үеийн авто машины дэвшилтэт технологийг мэдрэх боломжийг олгож байна.

ТБХ: Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
ТБХ: Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
 
Ж.Алдаржавхлан: “Сэлбэ дэд төв“ төслийг Нийслэлийнх болохоор гацааж байна гэж ойлголоо
Ж.Алдаржавхлан: “Сэлбэ дэд төв“ төслийг Нийслэлийнх болохоор гацааж байна гэж ойлголоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!