Үе тэнгийнхнийгээ дээрэлхэж бичлэг хийдэг гэх Д.Саянаа нарын таван хүүхдийн хэргийг шалгаж дуусчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 18 секунд

Үе тэнгийнхнээ зодож, бичлэг хийдэг гэх Д.Саянаа нарын таван хүүхдийг яллагдагчаар татаж, хилийн хориг тавьсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэдний хэргийг шалгаж дуусан, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татсан байдаг. Тус хуулийн заалтад ямар хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг вэ.

13.5 дугаар зүйл.Заналхийлэх

2.Энэ гэмт хэргийг:

2.1.бүлэглэж;

2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.11 дүгээр зүйл.Хувь хүний нууцыг задруулах

2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж

2.Энэ гэмт хэргийг:

2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.

ЧУУЛГАН: ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
 
Номин холдинг ХХК “Хайр түгээе“ хүүхдийн баярын арга хэмжээний хүрээнд 6 хүүхдийн хүслийг биелүүлнэ
Номин холдинг ХХК “Хайр түгээе“ хүүхдийн баярын арга хэмжээний хүрээнд 6 хүүхдийн хүслийг биелүүлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!