Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон “Эрдэнэс Оюу толгой“-н Э.Ганхүүгийн хэргийг прокурорт хүргүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Авлигатай тэмцэх газраас нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Тухайлбал, "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.Ганхүү нь барилга байгууламж худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын явцад тендерийн баримт бичиг дэх техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид барилгын талбайг хүлээн аваагүй, хүлээлцсэн баримт үйлдээгүй, гэрээний нөхцөл хангагдаагүй байхад 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байдаг.

Тэгвэл дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

Л.Гантөмөр: ЗГ Монголын эдийн засгийг тэлэх талаар сүүлийн 1 жилд юу ч хийсэнгүй
Л.Гантөмөр: ЗГ Монголын эдийн засгийг тэлэх талаар сүүлийн 1 жилд юу ч хийсэнгүй
 
Н.Учрал: Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална
Н.Учрал: Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.