Өнгөрөгч гуравдугаар сард БНСУ-д Хэнтий аймгийн хэд хэдэн сумдын сургуулийн багш нар зочлох үеэрээ айлын хүргэлтийн хайрцгийг ухаж буй бичлэг нь CCTV камерт үлдсэн талаарх мэдээлэл гараад буй. Тэгвэл эл асуудлын талаар Хэнтий аймгийн Боловсролын газрын дарга С.Мөнхцэцэг "Өндөрхаан" телевизэд өгсөн ярилцлагадаа "Гуравдугаар сарын сүүлээр манай нэр бүхий 8 захирал богино хугацааны сургалтад хамрагдахаар явсан. Өөрсдийнхөө зардлаар явсан. 4-5 хоног л яваад ирсэн. Гэтэл дөрөвдүгээр сарын эхээр сошиал дээр ийм мэдээлэл гарсан. Мэдээлэлд нэр дурдагдаж буй багш нартай уулзсан. Байгууллагынх нь Ёс зүйн дэд хороодод холбогдож, багш нараас болсон үйл явцтай холбоотой тайлбар мэдээлэл авах үүргийг өгсөн.
Гурван захирал нь орой салхинд гарах гээд гарцгаасан. Чемодан авах гэж очоод хажууд талд нь жижиг хайрцагтай зүйлс байхаар нь "Юу байдаг юм бол" гэж бодоод онгойлгож үзсэн гэсэн. Хүнсний голдуу зүйл байсан учраас "Хугацаа нь өнгөрсөн хүнсээ ингэж хаядаг юм байна даа" гэж бодоод хаясан гэсэн. Маргааш нь нааш ниссэн" гэдэг тайлбарыг өгсөн" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!