ЧУУЛГАН: “Гадаад зээллэгийн ашиглалтыг нэмэгдүүлэх“ хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Гадаад зээллэгийн ашиглалтыг нэмэгдүүлэх" хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн барихаар болсон. Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх талаар санал хураалт явуулав.

Санал хураалтад 99 гишүүн оролцсоноос 62 гишүүн буюу 62.6 хувийн саналаар дэмжсэн тул Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Сануулахад, өмнө нь УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан ч гурван гишүүний саналаар дэмжигдээгүй юм. Улмаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт зэрэг томоохон төслүүдийн ажлыг шуурхайлах нэн шаардлагатай гэж үзэн, Засгийн газраас хуулийн төслийг дахин өргөн барихаар болсон.

Тэгвэл хуулийн төслөөс Сэлбэ дэд төвийн төслийг хасаж, Эрдэнэбүрэнгийн УЦС болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг багтаан яаралтай горимоор өргөн бариад буй.

Чуулган: Хувийн хэвшлээ дэмжиж, гадаад хөрөнгө оруулалт татахад анхаарна
Чуулган: Хувийн хэвшлээ дэмжиж, гадаад хөрөнгө оруулалт татахад анхаарна
 
Бясалгалын сургалт хүмүүжигчдэд эергээр нөлөөлж байна
Бясалгалын сургалт хүмүүжигчдэд эергээр нөлөөлж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!