Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГТ М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Колумбийн нийслэл Боготад энэ сарын 05-нд эхэлсэн Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 10 дахь өдөр өнөөдөр болж байна. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг 87 кг-ын жинд түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртлээ.

Богота хотын "Gran Carpa Americas Corferias"-т болсон тэмцээнд М.Анхцэцэг маань түлхэлттэй хоёр дахь өргөлтөөрөө 143 кг-ыг түлхэж медалийн болзол хангасан. Манай тамирчин огцомоор захиалсан гурван өргөлтөө өргөж чадаагүй бөгөөд нийлбэр дүнгээр медаль хүртэх боломжгүй болсон юм.

Тэрбээр ДАШТ-д 2021 онд Ташкентэд энэ жинд огцом, түлхэлттэй өргөлтөөр тус бүр мөнгө, нийлбэрээр алт, 2017 онд Анахаймд 75 кг-д, 2019 онд Паттаяд 81 кг-д огцом өргөлтөөр тус бүр хүрэл медаль хүртэж байв.

2 хүн ба дотор нарын зураг байж магад

Ц.Анандбазар: Одоо ер нь УИХ-ын гишүүн болсон утгаа учраа ойлгож байна
Ц.Анандбазар: Одоо ер нь УИХ-ын гишүүн болсон утгаа учраа ойлгож байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.