Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХ-ны сайд Б.Батцэцэг Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцож, эмэгтэйчүүдийн манлайллын асуудлыг хөндлөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Токио хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн 6 дугаар чуулганд оролцжээ.

Олон улсад нэр хүндтэй удирдагчид, манлайлагчид, иргэний нийгмийн болон бизнесийн төлөөллийг оролцуулан жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг авч хэлэлцдэг энэхүү чуулганыг Япон Улсын Засгийн газраас 2014 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Гэвч өнгөрсөн 3 жил гаруйн хугацаанд дэлхий дахиныг хамарсан цар тахлаас шалтгаалан 2019 оноос хойш уг арга хэмжээг зохион байгуулах боломжгүй байсан юм.

Энэ удаагийн чуулганыг Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нээн үг хэлж, Исланд Улсын Ерөнхийлөгч Гудни Ёханнессон, Молдав Улсын Ерөнхийлөгч Майя Санду, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, Финлянд Улсын Ерөнхий сайд Санна Марин, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Андерн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон, НҮБ-ын ЕНБД-ын орлогч бөгөөд НҮБ-ын эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Сима Бахус нар оролцож эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөдөөгийн хөгжил, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцжээ.

Энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Бацэцэг Өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцон үг хэлж жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг хэрхийг хамгаалах, шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр манай авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагын талаар онцлон тэмдэглэсэн байна.

Хүүхдүүд нэгнийгээ зодсон бичлэгийн мөрөөр БГД-ийн цагдаагийн 2-р хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ
Хүүхдүүд нэгнийгээ зодсон бичлэгийн мөрөөр БГД-ийн цагдаагийн 2-р хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.