Өчигдөр цахим орчинд цацагдсан хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа ноцтой гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагаас дараах тайлбарыг хийж байна.
Тодруулбал, "Цахим орчинд нийтлэгдсэн хүүхдүүдийн нэгнээ зодож байгаа бичлэгийн хүрээнд БГД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Шалгалтын ажиллагаа дуусмагц эргээд та бүхэнд мэдээллэх болно" гэжээ.