Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Олон улсын хуралдаанд оролцож байхдаа Орост сургууль төгссөн, боловсрол эзэмшсэн төрийн дунд шатныхантай холбоотой хэлсэн үг олон нийтийн эгдүүцлийг хүргэж эхэлсэн.
Тэрбээр "Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан" гэх утгатай үг хэлсэн.
Түүний хэлсэн үгэнд УИХ-ын гишүүн Л.Гүндалай байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Төрийн дунд шатны Орост сургууль төгссөн хүмүүс байдаг. Тэд ажил ойлгохгүй, шинэчлэлийг хойш нь татдаг" гэж ярьж байна лээ. Англи хэл нь мохоо, өгүүлбэр нь маш энгийн ойр зуурын хоол унд, жорлон хаана байна вэ гэдгээс хэтрэхээргүй яриатай юм билээ.
Дэд сайд Б.Болор-Эрдэнэ "Би л англи хэлээр хэдэн үг холбодог гэсэн шиг хайхрамгүй, мохоо ярьж болохгүй. Харамсалтай нь өөрийгөө мундаг гээд бодчихсон байна. Хэлж байгаа үг, өгүүлбэр, утга санааг нь юм мэддэг хүн хараад "ишш хөөрхий" гэж хэлмээр. Тэнэгийн дотор уужим гэдэг шиг өрөвдмөөр, өмнөөс нь уур хүрмээр, ичмээр харагдаж байна лээ" хэмээлээ.