Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

“Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх журам”-ын болзол хангасан шилдэг сонсогч, сурагчид шагналаа гардаж авлаа.

“Шилдэг сонсогч”-оор:
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн 4 дүгээр дамжааны сонсогч Түмэндэмбэрэлийн Түвшинбат,
  • Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 343 дугаар дамжааны сонсогч, дэд түрүүч Сайндаваагийн Дөлгөөн,
  • Үндэсний тагнуулын их сургуулийн Аюулгүй байдал судлалын бакалаврын хөтөлбөрийн 4 дүгээр ангийн сонсогч, түрүүч Бум-Очирын Пүрэвсүрэн,
“Шилдэг сурагч”-аар:
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн 12б ангийн сурагч Ангарын Цагаадай нар шалгарлаа.

Сонсогч, сурагч нар сурлага хөдөлмөр, хариуцлага, сахилга бат, цэргийн албаны болон хувь хүний ёс зүй, төлөвшил зэргээрээ бусдыгаа манлайлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх шилдгүүдэд шагналыг нь гардуулж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Венесуэл “World Baseball Classic 2026” тэмцээний аваргын цомыг өргөлөө
Венесуэл “World Baseball Classic 2026” тэмцээний аваргын цомыг өргөлөө
 
Ж.Золжаргал: Би сайд болно гэсэн санал аваагүй
Ж.Золжаргал: Би сайд болно гэсэн санал аваагүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!