Баянгол дүүрэг Пусан хотын Гымжон дүүрэгтэй хамтран ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тэргүүтэй албаны хүмүүс 2026 оны гуравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд БНСУ-ын Пусан хотод ажиллалаа.
Энэ үеэр БНСУ-ын Пусаны Үндэсний их сургуульд очиж, тус сургуулийн төгсөгчдийн үүсгэн байгуулсан “Мөнх ногоон сан”-гаас тус сургуулийн оюутнуудад тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцлоо. Тус сан нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд идэвх, сурлагаараа тэргүүлсэн Пусаны Үндэсний Их сургуулийн оюутнуудад 16 дахь жилдээ тэтгэлэг олгож байгаа бөгөөд энэ жилийн тэтгэлэгт манай улсаас тус сургуульд сурч буй Ч.Болор хамрагдсан байна. Тэрбээр тус сургуульд Нийгмийн халамжийн чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн. Одоо магистрт сурч байгаа ба тэнхимдээ анхны гадаад оюутан юм. Энэ үеэр Пусаны Үндэсний их сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн удирдлагууд болон багш нартай уулзаж тодорхой асуудлуудаар санал солилцлоо. Тодруулбал,

  • Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхэд залууст тус сургуулийн талаар тусгайлсан танилцуулга мэдээлэл өгүүлэх, тэдэнд зориулсан элсэлтийг зохион байгуулах,
  • Оюутан, залуусыг солилцооны хөтөлбөрт хамруулах,
  • Төрийн албанд ажиллаж байгаа залууст бакалаврын дараах сургалтуудыг олгох талаар ярилцлаа.

Мөн тус хотод ажиллах үеэрээ Гымжон дүүргийн Засаг дарга Юн Иль Хёнтой уулзаж хэд хэдэн чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, Пусаны Үндэсний их сургууль нь Гымжон дүүрэгт байдаг бөгөөд дүүргийн Засаг дарга Юн Иль Хён болон албаны бусад хүмүүстэй уулзаж хэд хэдэн чиглэлээр санал солилцон хамтран ажиллахаар боллоо. Үүнд,

  • Пусаны Үндэсний их сургуулийн удирдлагуудтай хийсэн уулзалтын хүрээнд боловсролын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх,
  • Тус дүүргийн нутагт үзэсгэлэнт Гымжон уул болон мянганы түүхтэй Бомосо хийд байдаг бөгөөд энэ бүхнийг түшиглэн аялал жуулчлалын салбар хөгжсөн. Иймд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах,
  • Хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладаг талаар туршлага судлах,

Мөн ногоон байгууламж, хот нийтийн аж ахуйн чиглэлээр туршлага судалж, хамтран ажиллахаар боллоо.

ЦЕГ: Хотын дарга Х.Нямбаатарын зургийг шатаасан гэх асуудлыг шалгаж байна
ЦЕГ: Хотын дарга Х.Нямбаатарын зургийг шатаасан гэх асуудлыг шалгаж байна
 
Г.Тэмүүлэн: Гадаадад хараар ажиллаж байгаа иргэдээ буцаан татаж, ажлын байраар хангах асуудлыг хөндөх ёстой
Г.Тэмүүлэн: Гадаадад хараар ажиллаж байгаа иргэдээ буцаан татаж, ажлын байраар хангах асуудлыг хөндөх ёстой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!