Л.Оюун-Эрдэнийн оролцсон “Лхагвын тойм” нэвтрүүлгээс ОНЦЛОХ 15 эшлэл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 56 секунд

NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлгийн 80 дахь дугаарт Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ оролцсон билээ. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нарын талаар болон Ерөнхийлөгчийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хууль, МАН-ын дотоод асуудал зэрэг олон ноцтой, сонирхолтой асуудлаар 5 цаг 48 минутын турш ШУУД ярилцсан билээ.

Тэгвэл түүний ярилцлагаас зарим онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарыг хөөсөн нь Ерөнхийлөгчийн ойрын хүмүүсээс Н.Учралд ирсэн шахалт-

-Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд болсон МАН-ын Бага хурлын II хуралдааны үеэр тус намын дарга Н.Учрал гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагаар шалгагдаж буй Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг намын гишүүнчлэлээс чөлөөлөх саналаа танилцуулж, МАН-ын Хяналтын ерөнхий хороонд хүргүүлсэн байдаг. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ дээрх асуудлыг Н.Учралын өөрийнх нь шийдвэр биш. Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийн шахалт гэж харж буйгаа тайлбарласан юм.

-2027 оны сонгуулиас болж Ерөнхийлөгч бид 2 таарахаа больсон учраас манай ЗГ огцорсон-

-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд "итгэл үзүүлэх" асуудлыг 2025 оны зургаадугаар сарын 2-3-нд шилжих шөнө УИХ-ын чуулганаар хэлэлцэж, нийт гишүүдийн олонх дэмжээгүй тул түүний Засгийн газар огцорсон юм. Тэгвэл Засгийн газар огцордог шалтгааныг Ерөнхийлөгчтэй холбон ийн тайлбарлав.

-Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг ДЭМЖИХГҮЙ-

-УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" утга бүхий хуулийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлээд буй. Тэгвэл энэхүү хуулийн төслийг Л.Оюун-Эрдэнэ дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм.

-Хонгилын түлхүүр Ерөнхийлөгчид байгаа. Үе үеийн Ерөнхийлөгчид байсаар ирсэн-

-Үе үеийн Ерөнхийлөгч нарын үед тэдгээрийн нэрээр нэрлэгдсэн "Шударга бусын хонгил" яригдсаар ирсэн. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ шударга бусын хонгил Ерөнхийлөгч нарын үед байсаар ирснийг баталж, түлхүүр нь Ерөнхийлөгчид байдгийг дурдсан.

-Б.Энхбаяр “Бодь групп”-ээс 500 мянган ам.долларын хандивыг хэд хэдэн удаагийн үйлдлээр авсан асуудлыг АТГ-т өгнө-

Тэгвэл энэ хэсэгт ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын талаар ярихдаа "Б.Энхбаяр "Бодь"-оос 500 мянган ам.долларын хандивыг хэд хэдэн удаагийн үйлдлээр авсан асуудлыг ирэх долоо хоногт АТГ-т өгч шалгуулна.

Нүүрсний сонсгол дээр зориуд "Бодь"-ийн асуудлыг Бортээгээр сольж, цаана нь байгаа авлигын асуудлыг далдалсан. Б.Энхбаяр нэг асуудлыг дарахын тулд сенсаци дэгдээхдээ мэргэшиж яваа хүн" гэв.

-2027 оны сонгуулийн дараа Б.Энхбаяр У.Хүрэлсүх рүү учир зүггүй дайрч байхад би лав гайхахгүй-

-Мөн дараагийн хэсэгт "Дарга байхад Б.Энхбаяр бие ороогоод могой шиг "Дарга аа" гээд орж ирдэг. "Буудчих уу, жанжиан" гэдэг шиг л нөхөр шүү дээ.

Нэг хэсэг "Зөв хүн электорат" эвсэл рүү орчихсон байсныг манай Д.Амарбаясгалан дуудаж авчраад нэр дэвшүүлсэн. Миний мэдэхээр, нам руу орно гэж хандив аваад, намаас явахгүй гэж хандив аваад л Д.Амарбаясгалангаас намын дэмжлэг хамгийн их авсан хүн бол Б.Энхбаяр байх шүү.

Энэ бол хэн рүү ч дайрч мэдэх хүн. Магадгүй 2027 оны сонгуулийн дараа Б.Энхбаяр У.Хүрэлсүх рүү учир зүггүй дайрч байхад би лав гайхахгүй" гэв.

Үргэлжлүүлэн бусад эшлэлүүдээс товчлон хүргэхэд:

  • Ерөнхийлөгч бол нам бус. Гэхдээ МАН-ын УЗ-д ЕТГ-ынхан дүүрчихлээ
  • Яагаад ҮХЦ парламентын ирц дээр дүгнэлт гаргаж, ЗГ-ыг огцруулсан хурлыг шүүдэг юм бэ
  • ҮХЦ хараат бус байдлаа улс төрийн нөлөөнд бүтэн алдсан
  • Х.Баттулгыг 2021 онд МАН-аас нэр дэвшүүлээд төслүүдээ явуулъя гэсэн саналыг У.Хүрэлсүх гаргасан
  • Б.Баатарт "Төрийн соёрхолт өгнө, гадаадын шагналд тодорхойлно" гэж байсныг би уурлаж байж болиулсан
  • А.Амундраг Х.Баттулгад ажиллуулж болохгүй гэх чиглэлийг У.Хүрэлсүх надад өгсөн учраас би зөвлөхөөрөө авч ажиллуулсан
  • Парламентыг тараана гэдэг нь ардчиллыг устгаж, засаглалыг өөрчлөх санаа
  • Х.Баттулгагүй У.Хүрэлсүх, У.Хүрэлсүхгүй Х.Баттулга гэж байгаагүй
Л.Мөнхбаясгалан: Нэр хүндтэй Н.Алтанхуягийн нэр дэвших боломжийг хааж, нэр нүүргүй С.Баярцогтыг дэвшүүлж АН-аар “дахин тоглох төлөвлөгөө“ батлагдсан бололтой
Л.Мөнхбаясгалан: Нэр хүндтэй Н.Алтанхуягийн нэр дэвших боломжийг хааж, нэр нүүргүй С.Баярцогтыг дэвшүүлж АН-аар “дахин тоглох төлөвлөгөө“ батлагдсан бололтой
 
АҮЭБЯ: Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
АҮЭБЯ: Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!