Ираны шинэ дээд удирдагч: Ормузын хоолойг үргэлжлүүлэн хянаж, шинэ фронт нээнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 20 секунд

Ираны шинэ дээд удирдагч Можтаб Хаменеи пүрэв гарагт анх удаа олон нийтэд хандсан мэдэгдэл хийжээ. Энэ мэдэгдэлдээ тэрбээр Ормузын хоолойг үргэлжлүүлэн хаасан хэвээр байхыг уриалсны дээр АНУ, Израилтай хийж буй дайнд шинэ фронт нээнэ хэмээн амласан байна.

"Дайснууд харамстал өөрсдийгөө хамгаалах үйлсийг үргэлжлүүлэхийг ард түмэн шаардаж байна. Түүнчлэн Ормузын хоолойг хаасан хэвээр байх нь зүйтэй. Дайсны туршлага дутах, нэн эмзэг байх шинэ фронтуудыг нээх боломжийг судлаж байна" хэмээн шинэ дээд удирдагч Можтаб Хаменеи мэдэгджээ.

Ираны эсрэг АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагаа 02 дугаар сарын 28-ны өдөр эхэлж, Иранд цохилт өгсний улмаас тус улсын дээд удирдагч Али Хаменеи амиа алдсан юм. Улмаар Иранд 40 хоногийн гашуудал зарлаж, шинэ дээд удирдагчийг томилох асуудлыг яаравчлуулж байлаа. Ингээд 03 дугаар сарын 08-ны өдөр Али Хаменеигийн хүү Можтаб Хаменеиг шинэ дээд удирдагчаар томилсон талаар Ираны төв телевиз мэдээлж байв.

Эх сурвалж: IRIB

Татварын багц хуулийн шинэчлэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 2.7 их наядаар бууруулна
Татварын багц хуулийн шинэчлэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 2.7 их наядаар бууруулна
 
Д.Мөнх-Эрдэнэ: Ичсэн хүн хүн яана гэдэг билээ. Л.Оюун-Эрдэнэ намайг Бодь компанид ажиллаж байсан гэж худлаа ярьж байх юм
Д.Мөнх-Эрдэнэ: Ичсэн хүн хүн яана гэдэг билээ. Л.Оюун-Эрдэнэ намайг Бодь компанид ажиллаж байсан гэж худлаа ярьж байх юм
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!