Ховд аймагт 6 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Менингококкт халдвар буюу цахилгаан менингит өвчний улмаас өчигдөр нэг хүүхэд нас баржээ. Тодруулбал, Ховд аймагт 6 настай хүүхэд нас барсан байна.

ХӨСҮТ-ийн хамгийн сүүлд өгсөн албан ёсны мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан 5 тохиолдол (УБ-2, ДА-1, ХО-1, УВ-1), сэжигтэй 1 (УБ) тохиолдол бүртгэгдэж, 1 тохиолдол нас барсан байна. /Үүн дээр өчигдөр нас барсан тохиолдол болон энэ сарын 5-наас хойш бүртгэгдсэн тохиолдлын тоо нэмэгдэнэ/.

Насны хувьд 6 сартайгаас 10 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, 66,7 хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна.

Хаврын улиралд менингококкт халдварын эрсдэлтэй улирал бөгөөд цаашид ч тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн 6 жилийн өвчлөлийн хөдлөл зүйгээс харахад нийт өвчлөлийн 56 хүртэлх хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвчлөлийн түвшин бусад аймаг, орон нутагтай харьцуулахад өндөр байна. Дүүргийн хувьд НА, ЧД, БЗД, СХД өндөр байна. Өвчлөл 12 дугаар сараас 6 дугаар саруудад өндөр, нийт өвчлөлийн 80-90 орчим хувь нь эхний 6 сард бүртгэгдсэн байна.

Хэрвээ та хүсвэл ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын кабинетээр сайн дураар вакцинд хамрагдах боломжтой.

Мансууруулах эмийн үйлчилгээтэй тариаг хууль бус жороор худалдан борлуулсан эмч, өвчтөн, хэрэглэгч нарын 9 хүнд ял оноожээ
Мансууруулах эмийн үйлчилгээтэй тариаг хууль бус жороор худалдан борлуулсан эмч, өвчтөн, хэрэглэгч нарын 9 хүнд ял оноожээ
 
Б.Энхтүвшин: Ойрын гурван сард энгийн АИ92 дээр үнийн өөрчлөлт гарахгүй
Б.Энхтүвшин: Ойрын гурван сард энгийн АИ92 дээр үнийн өөрчлөлт гарахгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!