Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэмүүлэн: Гадаадад хараар ажиллаж байгаа иргэдээ буцаан татаж, ажлын байраар хангах асуудлыг хөндөх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Гадаадад хараар ажиллаж байгаа иргэдээ буцаан татаж, ажлын байраар хангах асуудлыг хөндөх ёстой. Ажилгүйдлийн түвшнийг бууруулахад яам ямар бодлого баримталж байна вэ" гэлээ. Түүний асуултад Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД Л.Мөнхзул "Ирэх жил халамж авч буй 5 мянган өрх дээр ажиллаж, хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх зорилт дэвшүүлж байна" гэлээ.

СТАТИСТИК: Эрчүүдийн дундаж цалин 3 сая төгрөг
СТАТИСТИК: Эрчүүдийн дундаж цалин 3 сая төгрөг
 
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.