Бэйсболын "World Baseball Classic 2026" тэмцээний финалын шатны тоглолт өндөрлөж Венесуэл, АНУ-ыг 3:2 харьцаатайгаар буулган авч анхны аваргын цомоо өргөлөө. Венесуэлын баг D хэсэгт багтаж 3-1 амжилттайгаар шигшээ шатанд шалгарсан. Хагас шигшээд шалгарах эрхийн төлөө C хэсгийг тэргүүлсэн энэ тэмцээний гурван удаагийн аварга Японы багтай таарч 8:5 харьцаатайгаар хожил байгуулсан.
Харин финалд өрсөлдөх эрхийн төлөө хагас шигшээ шатанд Италийг 4:2 харьцаатайгаар буулган авч АНУ-тай аваргын төлөө шалгарч үлдсэн билээ.
Уг тэмцээнд Япон улс 2006, 2009, 2023 онд аваргалж байсан. 2013 онд Доминикан Японыг ялж анх удаа түрүүлж байв. Харин 2017 онд АНУ анхны түрүүгээ авч байжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!