Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Эдвардс хамгийн багадаа 1-2 долоо хоног талбайд гарахгүй

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 2 секунд

Миннесота Тимбервулвс багийн лидер Энтони Эдвардс баруун өвдөгний үрэвслийн улмаас тодорхойгүй хугацаагаар талбайд гарах боломжгүй болжээ. MRI шинжилгээгээр хамгийн багадаа 1-2 долоо хоног талбайд гарах боломжгүй гэж дүгнэсэн байна. Түүний хувьд ойролцоогоор 4-7 тоглолт өнжих магадлалтай гэсэн үг.

Э.Эдвардс энэ улиралд 29.5 оноо, 5.1 самбар, 3.7 ашигтай дамжуулалт дунджилж байгаа. Түүний хувьд энэ улиралд хэд хэдэн тоглолтыг бэртлийн улмаас өнжөөд байсан.

Одоогийн байдлаар Тимбервулвс өрнөдийн зургаадугаар байранд 41 хожил, 27 хожигдолтойгоор бичигдэж байна. Плэй-офф дөхсөн энэ үед багийн лидер тоглогчоо бэртэлд алдсан Тимбервулвс богино хугацаанд олон тоглолт хийх хүнд хуваарьтай байгаа. Хэрвээ эдгээр тоглолтуудад хожигдол хүлээвэл плэй-инн байрлал руу унах эрсдэл байгаа.

Г.Отгонтуяа: Хууль зүйн сайд нь хүртэл ийм зүйл ярихаар аргагүй л ар томтой залуус юм
Г.Отгонтуяа: Хууль зүйн сайд нь хүртэл ийм зүйл ярихаар аргагүй л ар томтой залуус юм
 
Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын KT болон Woori Bank-тай стратегийн хамтын ажиллагаа эхлүүллээ
Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын KT болон Woori Bank-тай стратегийн хамтын ажиллагаа эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.