Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын даргын албан тушаалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг даргын үүд сахихаа боль хэмээн хэвлэлд өгсөн ярилцагын үеэр дурдаад амжсан. Түүний илэрхийлсэн эл байр суурьтай холбоотойгоор өчигдөр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Надад даргын үүд сахиж, анкетаа барьж гүйсэн зүйл байхгүй. Хэрэв баримт гаргаад ирвэл би Х.Нямбаатарт 100 хувь бууж өгнө. Х.Нямбаатар өөрөө ийм байдлаар ажиллаж амьдарсан учраас өнөөдрийн түвшинд хүрсэн" гэсэн юм.
Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар эл мэдэгдэлд "Намайг яаж ажиллаж амьдарч ирснийг хэнээс ч илүү мэдэх хүн дээ энэ хүн. Нүд цавчилгүй худал ярьдгийг нь бол би мэднэ. Харин сүүлийн үед олон түмний өмнө гарч худал яриад, 5 алхалгүй баригдаад явах юм" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!