ЧУУЛГАН: Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

УИХ-ын хаврын чуулган өнгөрөгч Даваа гарагт нээлтээ хийсэн билээ. Үүнтэй зэрэгцэн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгөөд буй юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнөөдөр 14 цагт УИХ ээлжит бусаар хуралдана. Хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг танилцуулах юм. Түүнчлэн чуулганы хуралдаанаас өмнө буюу 11 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар тов гараад буй.

Албан бус байдлаар Боловсролын сайдад Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдад Б.Найдалаа нарын нэр яригдаж буй. Харин ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Нэрс тодорхой болоогүй, Засгийн газарт хамтарч буй намуудтай зөвшилцөнө" гэсэн юм.

МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
 
Хамгийн өндөр настай эрэгтэй 106 настай
Хамгийн өндөр настай эрэгтэй 106 настай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!