Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 16, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 28 секунд

2026 оны 03 дугаар сарын 13-наас 03 дугаар сарын 22-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 16, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Хур тунадас: 14-нд Хэнтийн уулархаг нутгаар, 15, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 16, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 14,15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст өдөртөө дулаахан байх боловч бусад хугацаанд хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -11...-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6...-11 градус, өдөртөө +1...+6 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -4...+1 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 17-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 17-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 14-16-нд өдөртөө дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15...-20 градус, бусад хэсгээр -9...-14 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан байна. 17-19-нд хүйтэрч шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.

Ираны шинэ дээд удирдагч: Ормузын хоолойг үргэлжлүүлэн хянаж, шинэ фронт нээнэ
Ираны шинэ дээд удирдагч: Ормузын хоолойг үргэлжлүүлэн хянаж, шинэ фронт нээнэ
 
“Сэргэлэн охин Янсун“ ОАК маргаашаас МҮОНТ-ээр гарна
“Сэргэлэн охин Янсун“ ОАК маргаашаас МҮОНТ-ээр гарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.