Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн цайны газраас газ алдаж тэнд байсан 30 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчид яаралтай арга хэмжээ авч ажиллаж буй юм.
Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан "Нөхцөл байдлыг сонсоод газар дээр нь ирж ажиллаж байна. Учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар сургууль дээр онцгой байдлын газар, цагдаа, тагнуулын байгууллага ажиллаж байна. Урьдчилсан байдлаар амьсгал боогдуулагч цацдаг хий цацсан байж болзошгүй. Санаатай, санамсаргүй эсэхийг хуулийн байгууллага тогтооно" гэв.