Хүлэгүүд цувралын эхний тоглолтод хожил байгууллаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 49 секунд

"Хасын Хүлэгүүд", "Хаан Шонхорууд" багуудын хагас шигшээ шатны цувралын эхний тоглолт өнөөдөр боллоо. Цувралын эхний тоглолтод Хүлэгүүд 93:58 харьцаатайгаар хожил байгуулж цувралыг тэргүүлж эхэллээ. Ч.Ихбаяр 23 оноо, таван самбар, гурван ашигтай дамжуулалт хийж бүх тоглогчдыг тэргүүлэв. Мөн А.Азбаяр 14, Б.Барсболд 13, Ж.Мишинга 11, Э.Түшиг 10 оноо авч багийнхаа хожилд тус хүргэлээ.

Шонхоруудаас Байрон Уэсли 14, А.Батхуяг 12 оноо авлаа. Харин бусад тоглогчид 10-аас дээш оноо авалгүй тоглолтыг дуусгалаа. Хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт нөгөөдөр буюу энэ сарын 20-нд болно.

ЦАГ АГААР: Улаанбаатарт маргааш багавтар үүлтэй. Цас орохгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт маргааш багавтар үүлтэй. Цас орохгүй
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!