
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг дэмжиж баталлаа. Манайд хүлээлттэй байсан хуулиудын нэг. Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн эрх зүйг орчин байхгүй ч гэсэн зарим байгууллагуудад 130 мянга гаруй иргэдийн 70 мянга гаруй тэрбум төгрөгийг тэтгэврийн сан байдлаар хэлэлцээр хийн баталж, хадгалаад үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн Засгийн хуралдаанаар эдгээр иргэдэд эрх зүйн орчин бий болгох, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх зорилт тавьсны хүрээнд Хувийн нэмэлт тэтгэврийн сантай болно. Хувийн тэтгэврийн санд оролцо иргэдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаа. 130 мянга гаруй иргэн 70 мянга гаруй тэрбум төгрөгийг банканд хадгалуулсан. Тэдгээр иргэдээс эхнээсээ тэтгэвэрт гараад эхэлчихсэн. Тиймээс эрх зүйн орчныг бий болгох үүднээс энэ хууль дэмжигдэж байна.
Хоёрдугаарт, Хувийн нэмэлт тэтгэврийн хууль батлагдсанаар ажил олгогч хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлэх, ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмж нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн Монгол Улс тэтгэврийн сантай болсноор хөрөнгө оруулалтын шинэ үүсвэр бий болж байна гэсэн үг. Үүнээс гадна зөвхөн Нийгмийн даатгалын сан гэлтгүй хоёр дахь эх үүсвэрээс санхүүгийн эх үүсвэр болгох боломжтой. Мөн Хувийн нэмэлт тэтгэврийн сантай болсноор нэг удаа, 5-10 жил, насан туршдаа тэтгэвэр авах боломж бий болно. Хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгуулсан мөнгөө нэг удаа бөөнд нь авах, өвлүүлэх зэрэг зохицуулалт хийнэ. Хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрх нь үүснэ. Нас барвал хуримтлалаа өвлүүлэх боломжтой хуулийн зохицуулалтыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!