
Өнгөрөгч оны долоодугаар сараас эхлэн АТГ-аас “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар, МАН-ын гишүүн А.Амундра нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл А.Амундра хилээр гарсан талаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өчигдөр "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орох үеэрээ баталлаа. Тэрбээр "Би А.Амундратай нийлж бизнес хийсэн ч юм уу, мөнгө төгрөгийн харилцаанд орсон ч юм уу. Тийм зүйл байхгүй. Зугтчихсан байгаа. Би лав зугтаа гэж хэлээгүй. Харин ч би авч ирээд яриул гэж хэлээд байна. Яриулъя гэж ярьж байгаа хүн зугтаалгах уу" гэв.
А.Амундрагийн шалгагдаж байсан хэргийн хувьд, өнгөрөгч онд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнтэй холбоотой асуудал сөхөгдөх үеэр орлогыг нь шалгах үйл явц АТГ дээр өрнөсөн байдаг. Харин 2025 оны долоодугаар сард АТГ-аас О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдсон гэдгийг мэдээлсэн ба энэ үеэрээ “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэх мэдээллийг өгсөн байдаг.
Харин АТГ-ын эл мэдээлэлд дурдагдсан “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нар нь Б.Баатар, А.Амундра нар юм. Тодруулбал, “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК-ийн орлого, зарлага, гүйлгээ нь хууль ёсных эсэхийг шалгахаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж. Гэвч ийнхүү АТГ-д шалгагдаж байсан А.Амундра хилээр гарчээ.
БҮТЭН ЯРИЛЦЛАГА ҮЗЭХ:
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!