Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг цагаатгасан шийдвэрийг шүүхээс хүчингүй болгосон. Үүнийг АН-ын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрийн захиалгатай шийдвэр гэж үзэж буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг гурван шатны шүүх Хөгжлийн банкны хэрэгт холбогдолгүй тул цагаатгав гэсэн шийдвэр гаргасан байв. Гэтэл мань Н.Алтанхуяг АН төдийгүй ард түмэнд хэтэрхий өндөр нэр хүндтэй байгаа нь гай дагууллаа. Тэр 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших магадлал 100 хувьтай. Ийм учир Н.Алтанхуягийг заавал шороотой хутгах ёстой гэсэн “лүндэн” буужээ. Шүүх ч уухайн тас...
Өмнөх шүүх хурал дээр түүнийг цагаатгаж бсан шүүгч “цагаатгах тогтоолоо” өөрийн гараар хүчингүй болгон байж анхан шат руу буцаах нь тэр. Шүүгчийн дотоод итгэл үнэмшлийг халдашгүй байлгахын төлөө өндөр цалинг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс өгдөг. Гэтэл шүүгчдийн хувьд “Дотоод итгэл үнэмшил бол нохойн баас” гэдгээ нотлож орхив. Яагаад…!!! “Заримдаа буу тулгаснаас мөнгө тулгасан нь дээр” гэдэг үг санаанд бууж байх чинь.
Оффшор дансандаа сая ам.доллар мартталаа илүүрхсэн С.Баярцогтыг гурван шатны шүүх буруутгаж хорих ялаар шийтгэсэн байв. Гэвч УДШ-ийн бүгд хурлын 5 шүүгчээс 2 нь эсрэг санал гарган хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж орхисон. Н.Алтанхуягийг хэрэг хийгээгүй байхад заавал яллахаар мэрийж байгаа шүүх С.Баярцогтын хэрэг хийчихээд байхад цагаатгах гэж улайрч байгаа нь энэ. Нэр хүндтэй Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг хааж нэр нүүргүй С.Баярцогтыг дэвшүүлж АН-аар дахин тоглох төлөвлөгөө батлагдсан бололтой. Норовын Алтанхуягтай хамт шударга ёсонд итгэгсэд гундаж явахад Сангажавын Баярцогттой хамт Монголыг цөлмөгсөд сэхэж байгааг бид харж байна. Ингэж 2021 оны адил АН-аас ард түмний дэмжлэг авахгүй нэр дэвшигчийг захиалсан нь тодорхой болох шиг…
Эцэст нь Шүүх ингэж шударга ёсны хилээс ухарч худал хуурмагийн шаварт хутгалдан унахыг харахад “өөд болсон” эрхэм Шударга ёсны араас гашуудан суух нь нэн шаналантай" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!