Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГ-ын сайд нар танилцууллаа. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны нөөц, цаашдын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар МУ-ын хэмжээнд Толгойт, Рашаант, Зам-Үүд зэрэг өртөө рүү чиглэсэн АИ92, АИ92, дизель түлшний 1300 гаруй вагон явж байна. Ойрын 2-3 сардаа энгийн АИ92 дээр үнийн хэлбэлзэл үүсэхгүй, тогтвортой байна" гэлээ.