Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Наурыз-2026” улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 51 секунд

Монгол Улс, Казакстан улсын гавьяат тамирчин, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, Баян-Өлгий аймгийн баяр наадамд 10 удаа түрүүлсэн, Монгол Улсын харцага Однайн Бахытын нэрэмжит "Наурыз 2026" улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан гуравдугаар сарын 21-ний Бямба гарагийн 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно.

Тус барилдааны түрүү бөх автомашин, үзүүр бөх 4 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардах бөгөөд үзэгчдийн дундаас гурван супер азтан тодруулна.

Барилдах бөхчүүд гуравдугаар сарын 19-20-нд 10:00-17:00 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны албан ёсны хаягаар цахимаар бүртгүүлнэ.

ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үнийн талаар хэлэлцэнэ
ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үнийн талаар хэлэлцэнэ
 
ШУУРХАЙ: МАН-ын УЗ-өөс Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжсэнтэй холбоотойгоор НИТХ ээлжит бусаар хуралдаж байна
ШУУРХАЙ: МАН-ын УЗ-өөс Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжсэнтэй холбоотойгоор НИТХ ээлжит бусаар хуралдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.