
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.03.18) болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ингэснээр:
- Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх эхлэлийг тавилаа.
- Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой харилцааг цэгцлэх хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
- Төрийн захиргааны зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах бодлогын хүрээнд “Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгалаа.
- Ойрх Дорнодод үүссэн асуудлаас шалтгаалж, олон улсад газрын тосны бүтээгдэхүүний үнэ савлаж буйтай холбогдуулан авч хэрэгжүүлж хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэв.
- Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийн шалгаруулалтад 43 иргэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нэр дэвшүүлснээс хууль, журмын дагуу есөн иргэнийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж, Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!