Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баярцогт: XX зууны түүхээ хараарай. Монголын төлөө зүтгэсэн улстөрч бүр хэлмэгдсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 2 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд асан, АН-ын гишүүн С.Баярцогтод холбогдох хэргийг Швейцарийн прокуророос цагаатгасан талаар тэрбээр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Анх надад хэрэг үүсгэхдээ Оюутолгойн гэрээг нөгөө талд ашигтайгаар хийсэн, энэ үедээ авилга авсан үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэргүүдийг гаргаж тавьсан. Тодорхой хугацаанд цагдан хорьсон. Анхан, давж заалдах, Дээд шүүхээр ч орсон. Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар мөрдөн байцаалтад буцсан. Нэг жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хийгдээд хэрэгсэхгүй болгосон.

Швейцарийн прокуророос мөрдөн шалгах ажиллагааг 2016 оноос хийсэн. Тэнд 2-3 бизнесмэнийг аваачиж мэдүүлэг авсан. Швейцарын банк, Хонгконг, Австралийн хууль хүчний байгууллагуудыг оролцуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм билээ. Зургаан жил үргэлжилсэн. Монголын улс төрчдийн дотроос дөрвөн улсын хууль хүчний байгууллагаар шалгагдсан улс төрч ховор. Манайхан өөрийнхөндөө итгэдэггүй. Шийдвэр гаргангуут нөлөө орсон байх гэж үздэг. Швейцарь улс бол эрх зүйт төртэй, хууль дээдэлдэг улс. Ийм улсын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугүй нь тогтоогдож, цагаатгагдсандаа баяртай байгаа.

Хүн засагладаггүй хууль засагладаг болсон гэдгийг харуулж чадсандаа баяртай байна. Швейцарь улс мөрдөн байцаах ажиллагааны явцад мэдээллээр хангадаг юм билээ. Түүнийг нь Монголын хууль хүчний байгууллагууд руу өгч ирсэн. Зургаан жилийн дотор сайн, муу нэр зүүж явсан ч эцэстээ үнэн мөн нь зөвхөн нэг улсад биш дөрвөн улсын хууль хүчний байгууллагаар шалгагдаж, тогтоогдсонд баяртай байна" гэв.

Энэ сард бүх нийтээрээ хоёр өдөр АМАРНА
Энэ сард бүх нийтээрээ хоёр өдөр АМАРНА
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц