Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас 55 км зайд 4.8 магнитудын газар хөдлөлт болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Өчигдөр орой 22.34 цагт газар хөдөлжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас баруун урд зүгт 55 километрийн зайд 4.8 магнитудын газар хөдлөлт болсон байна.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн “Гудгарын-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 305 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 55 км-т, Ө-42°45’36.0”, У-108°43’48.0”/10.31-ны өдрийн 22:34 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 22:42 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хатанбулаг сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн" гэлээ.

Өнөөдөр болох үйл явдал
Өнөөдөр болох үйл явдал
 
МЭДЭГДЭЛ: Эрдэс баялгийн салбарын эсрэг мушгин гуйвуулсан ор үндэслэлгүй мэдээлэл нь эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөлж байна