Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр болох үйл явдал

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

09:00-11:00 цагт Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны дэргэдэх “Вакцин” клуб, ЦССҮТ, МУЗН хамтран Үндэсний өгөх өдрийг тохиолдуулан авлагагүй донорын эгнээг өргөтгөх “Хүн бүр баатар” сургалт, өдөрлөг зохион байгуулна.

11:00 цагт Төрийн ордонд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэнэ.

15:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон талбайг нөхөн сэргээх ажлын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсоно.

11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал болно.

12:00 цагт АН-ын байранд Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

15:00 цагт Биеийн тамир, спортын улсын хорооны 3 давхрын 308 тоот өрөөнд хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн гавьяат тамирчин М.Анхцэцэг, мөнгөн медаль хүртсэн Э.Энхтамир, О.Дархижав, хүрэл медаль хүртсэн Г.Анужин болон ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр нарыг хүлээн авч уулзаж, шагнал гардуулах ёслол болно.

Энэ сард цаг агаар хэр байх вэ
Энэ сард цаг агаар хэр байх вэ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц