Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайжруулсан түлшний борлуулалтын 520 цэг ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өвөлжилтийн бэлтгэл, сайжруулсан шахмал түлшний чанар, тээвэрлэлтийн талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой дөрвөн чиглэлээр үүрэг хүлээн ажиллаж байна. Үүнд сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, тээвэрлэлт, борлуулалт, хяналт шалгалтын ажил багтаж байгаа. Одоогийн байдлаар баруун бүсийн үйлдвэрийн долоон шугам, зүүн үйлдвэрийн дөрвөн шугамаар хоногт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Цаашид хоёр шугам нэмнэ. Түлшний 116 мянган тонн нөөцтэй. Түлшний тээврийг 31 компанийн 300 гаруй тээврийн хэрэгслээр хийж байна.

Энэ жил борлуулалтын 670 цэг нээхээр төлөвлөснөөс өдгөө 520 цэг ажиллаж байгаа. Цаашид үе шаттайгаар 150 цэгийг нээнэ” хэмээлээ.

МАН: Шөнийн тарифын хөнгөлөлтийг нийслэлд үргэлжлүүлнэ
МАН: Шөнийн тарифын хөнгөлөлтийг нийслэлд үргэлжлүүлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд