Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Шинэчагтга: Э.Цэндбаатарыг “холимог тулаанаар үзье“ гээд дуудвал тэр бараг зөвшөөрөхгүй байх

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
4 минут 23 секунд

МУГТ Э.Цэндбаатар, Холимог тулаанч З.Шинэчагтга нар 600 сая төгрөгийн бооцоот тулаан хийх гэж байгаа. Тиймээс маргаашийн тулааны талаар З.Шинэчагтгаас тодрууллаа.

-Маргаашийн тулаанд бэлэн үү?

-Ренгинд надад ямар ч сандрал байдаггүй. Мэдээж догдолж байна. Намайг дэмждэг хүмүүс яг миний харизмыг мэддэг, тулааны стилийг мэддэг хүмүүс байдаг. Бусад мэдэхгүй хүмүүс нь онгироо сагсуу гээд байдаг. Миний ренгин дээр онгирдог, сагсуурдаг байдаг нь миний өөрийн стиль. Тулаандаа баримталдаг зарчим. Үүнийг ойлгодог хүмүүс маш их байгаа. Тиймээс үүнийг ойлгодог дэмжигч нартай баярлалаа. Цаашдаа ч миний харизмтай тулааныг үзэх болно.

-Тулаан 8 раунд үргэлжилнэ. Тулааны талаар тооцоолол гаргасан уу?

-Үүнийг хэлмээргүй байна. Энэ бол тухайн тамирчны тактик.

-Сошиалаар энэ тулааны талаар янз бүрээр л ярьж байна. Гал гарсан тулаан болно гэж харах хүмүүс байхад тавилттай шоу гэж харах хэсэг ч байна. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Нэг нь үзье гэсэн. Нөгөөх нь зөвшөөрсөн. Аль нь дийлэхээ үзэх гэж байгаа л асуудал. Хүмүүсийн зүгээс шоу биш юм бол гудамжиндаа учраа олчихооч гээд байгаа. Энэ бол боломжгүй. Нийгэмд ч буруу нөлөөтэй. Тиймээс мэргэжлийн тамирчид ренгин дээрээ үзэх гэж байна. Тиймээс маргааш 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд тулалдана. Тавилттай шоу биш.

Манай өрсөлдөгчийн фанатууд бол ихэнх нь боксийнх байгаа байх. Яг төрлөөрөө зодолдвол хэн нь дийлэх нь ойлгомжтой. Боксийн төрлөөр үзэж байгаа учраас Э.Цэндбаатарыг ялна гэж бодож байх шиг байна. Үүнийг маргааш л харна даа.

-Жингээ хэрхэн барив?

-Бэлтгэлээ сайн хийхийн тулд эхэндээ жингээ бариагүй. Учир нь жингээ хасаад ирэхээр ядарч сульдах гээд байдаг. Тиймээс сүүлийн сар хүрэхгүй хугацаанд хассан. Ядралтгүй, зөв хооллолтоор хассан.

-Э.Цэндбаатартай харилцаа ямар байна?

-Сая орж ирээд нэг нэг рүүгээ муухай харилцсан байдалтай байна. Би эвтэйхэн байна гэж бодож байна. Жин үзэхэд намайг цохиод авчихгүй л бол би ренгин дээрээ л үзье гэж бодож байна. Э.Цэндбаатарт хичээгээрэй гэж хэлье.

-Маргааш мэдээж хэн нэг нь ялагч болно. Хэн нь ч ялагч болсон бай цаашдаа тоглох уу?

-Хэрвээ Шинэчагтага таныг холимог тулаанаар дуудвал зөвшөөрөх үү гэсэн чинь "Би зөвшөөрнө" гэж эргэлзээгүй хэлж байна лээ. Үнэхээр дуудвал зөвшөөрөөрэй гэж хэлье. Гэхдээ цаадах чинь бараг зөвшөөрөхгүй байх.

-Э.Цэндбаатар ялвал ялагчийн мөнгөө хандивт өргөнө гэж байна лээ. Та хэрхэх вэ?

-Энэ санаачлагыг би анх гаргаж, сошиалаар уриалсан. Зөвшөөрсөн эсэх нь мэдэхгүй байж байгаад саяхан сошиалд ярьсан байна лээ. Миний хувьд ч гэсэн бодитой хандивт өргөнө.

Э.Цэндбаатарын ярилцлагыг энд дарж уншина уу.

Сануулахад, Боксын дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Э.Цэндбаатар болон MGL-1 холбооны мастер тулаанч реалити шоуны ялагч, Дэлхийн "One championship" холбооны тамирчин, холимог тулаанч З.Шинэчагтага нарын 600 сая төгрөгийн бооцоот халз тулаан 2022 оны 9 сарын 9-ний баасан гарагт буюу маргааш 19.00 цагаас Монгол Бөхийн өргөөнд болно. Тасалбарыг Ticket.mn-ээр худалдааж байна. 4 цаг үргэлжлэх тулааны тасалбар 60.000 төгрөг, 70.000 төгрөг, 80.000 төгрөг, 200.000 төгрөг, 300.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.

Нүүрсний экспорт 80 хувийн гүйцэтгэлтэй байна
Нүүрсний экспорт 80 хувийн гүйцэтгэлтэй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.