МУГТ Э.Цэндбаатар, Холимог тулаанч З.Шинэчагтга нар 600 сая төгрөгийн бооцоот тулаан хийх гэж байгаа. Тиймээс маргаашийн тулааны талаар Э.Цэндбаатараас тодрууллаа.
-Маргаашийн тулаанд бэлэн үү. Жиндээ хүрч чадав уу?
-Жиндээ хүрч чадсан. Байнгын л жин хасаж тулалдаанд ордог байсан бол энэ удаад 4 кг нэмж, жиндээ хүрлээ. Өрсөлдөгчдөө бярдуулахгүй гэж өөртөө маш их анхаарлаа. Хасахаасаа нэмэх нь илүү хэцүү байдаг юм байна.
-Гурван сарын хугацаанд өөрийгөө хэрхэн бэлдэв. Сэтгэл зүй хэр байна вэ?
-Бяр бялдараа маш их өөрчиллөө. Булчингийн масс ч нэмлээ. Монголд анх удаа 600 сая төгрөгийн бооцоотой тулаан болох гэж байна. Маш их баяртай байна. Дараа дараагийн залуучууд, дүү нар үүнээс илүү бооцоотой тулаан хийгээсэй гэж хүсэж байна. Дэлхийн хэмжээний шоу Монголд болоосой гэж хүсэж байна. Маргаашийн тулааныг дэлхий харах байх. Гол нь энэ тэмцээн маш шударга болно. Хэн хэнийх нь ч талд орохгүй, хэнийх нь танил биш шүүгчид шүүнэ.
-Өрсөлдөгчдөө хандаж юу гэж хэлмээр байна?
-Намайг цохиж унагана гэж байсан. Хэлсэндээ хүрээрэй. Би бол маш нягт үзнэ. Би 8 раундыг бүтэн тоглохгүй гэж бодож байгаа. Раундаасаа өмнө нь дуусгана. Бөхийн өргөө хоёр хуваагдана. Тодорхой. Шинээгийн фанатуудыг гомдоох нь уучлаарай. Ер нь Шинээтэй олон таараад баймааргүй байна. Ренгин дээр бушуухан таармаар байна.
-Ялалт, ялагдлыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Шинээг ялсан, ялаагүй миний карьерт нөлөөлөхгүй. Би мэргэжлийнхээ бокс руу, Монгол Улсынхаа далбааг гаргаад явна.
-Таныг холимог тулаанд дуудвал яах вэ?
-Би хүлээж авна гэдгээ хэлсэн. Би бэлдэнэ.
-Шагналынхаа мөнгийг бүгдийг нь хандивт өргөх үү?
-Тодорхой хувийг нь өргөнө. Өөр бодсон юм бий. Би ямар амьдралаас гарсан. Ямар зам туулж байгаа билээ. Мэдээж бодож төлөвлөсөн юм бий.
З.Шинэчагтагын ярилцлагыг энд дарж уншина уу.