Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний экспорт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Огноо
Унших
0 минут 52 секунд

Монгол Улсын 2022 оны төсвийг тодотгож, нийт 18 сая тонн нүүрс худалдаалахаар төлөвлөсөн билээ. Харин нүүрсний экспорт энэ сарын 7-ны өдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Улсын хэмжээнд өдөрт 110-120 мянган тонн нүүрс экспортолж байна.

Маргааш Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бүрэн ашиглалтад орох гэж байна. Энэхүү төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай юм.

Төмөр зам ашиглалтад орсноор урьд өмнө алдагдсан боломжийг бууруулж, ирээдүйд гарч ирэх боломжийг нэмэгдүүлэх, нүүрсний экспортоор илүү том тоглогч болох боломж нээгдэнэ гэж албаныхан үзэж буй.

Маргааш Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бүрэн ашиглалтад орно
Маргааш Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бүрэн ашиглалтад орно
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.