Ажилтны хөдөлмөрлөх явцад үүсэж болзошгүй аюул түүнээс үүдэлтэй учирч болох эрсдэлийн хамрах хүрээг тодорхойлж, үнэлэлт өгөх үйл явцыг эрсдэлийн үнэлгээ гэнэ.
Аж ахуйн нэгж байгууллага учирч болзошгүй аюулаа урьдчилан судалж түүний дагуу ХАБЭА-н төлөвлөгөө боловсруулах, арга хэмжээний санхүүжилтээ төлөвлөх, аюулгүй ажиллагааны зөв удирдлага зохион байгуулалттай болох, ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих болон ажил олгогч “ ХАБЭА-н тухай хууль”-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд чиглэл өгөхөд эрсдэлийн үнэлгээний зорилго юм.
Багаар эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалын давуу уу тал нь ажил олгогч, ажилтны төлөөллийг багтаасан, судалгаан дээр үндэслэн, эцсийн үр дүнг бүрэн тогтоодгоороо онцлогтой.
Ажлын байранд гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, түүнийг хянах, эрсдэлийг бууруулах зорилгоор аюулгүй ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах байнгын үйл явцыг хийж гүйцэтгэх арга барил эзэмшүүлэхэд эрсдэлийн үнэлгээний ач холбогдол оршино.
/Хөдөлмөрийн сайдын 2015.12.15-ны А/295 тоот тушаал/
2.Эрсдэлийн үнэлгээ хийхдээ дараах зарчим баримтална
А. Ажилтны аюулгүй байдлыг судлах /тухайн ажлыг гүйцэтгэхэд ажилтны зүгээс аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж байгаа эсэх /
Б. Ажлын байрны орчин, нөхцөл /Хими, физик, биологи, физиологийн хүчин зүйлийг судлан үзнэ./
В. Тоног төхөөрөмж, машин механизмын аюулгүй ажиллагаа
/ MNS 4930:2000 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага, стандарт, тухайн тоног төхөөрөмжтэй холбоотой аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандарт, зааврын дагуу судална./
Г. Удирдлага зохион байгуулалт
/ Эрсдэлийн үнэлгээ хийж байгаа ажлын байр бүрд ХАБЭА-н удирдлага зохион байгуулалт ямар түвшинд байгааг судална./
3.Эрсдэлийн үнэлгээг дараах шат дарааллаар хийнэ.
Аюулгүй ажиллагааны талаар авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.
1.Эхлэх үе шат
2.Ажлын байрыг сонгох
3.Зөрчлийг илрүүлэх үе
4.Эрсдэлийн түвшинг тогтоох үе
5.Учирч болох аюулыг арилгах арга хэмжээг авна
6.Эрсдэлийн түвшин ямар байгаа талаар ажилтнуудад танилцуулж сургалт явуулна