Н.Нандинцэцэг: Г.Ганхүрэл аялан тоглолттой учир өөр хүнтэй мод тарьсныг мушгин гуйвуулж, намайг буруутгах оролдлого гарсаар байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 27 секунд

"Хотын бүсгүй хөдөө нутагт" нэвтрүүлгийн оролцогч Г.Ганхүрэл, Н.Нандинцэцэг нар хонхны баярын үеэр цацагдсан тусгай дугаарт оролцох үедээ харилцаа нь ямар байгааг нууцлахыг хүссэн. Олон нийтийн зүгээс харин тэднийг нийлээсэй хэмээн цахим орчинд сэтгэгдэл бичиж байгаа. тэгвэл хотын бүсгүй Н.Нандинцэцэг дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Нэг зүйлд хэт туйлшрах хэрэггүй…Сүүлийн үед намайг тойрсон худал мэдээлэл, бодит бус хардлага үнэхээр их хэцүү дарамтыг мэдрүүлж байна. Би ч бас жирийн л хүн. Зүрх сэтгэлтэй, амьдралынхаа үнэ цэнийг өөрийнхөөрөө бүтээхийг хүсдэг, бас алдаа оноотой, ухаарч сурч яваа нэгэн.

Экологийн цагдаагийн газраас над руу холбогдож, Нийгмийн хариуцлагын хүрээнд би өөрийн хүсэлтээр мод тарьсан. Энэ нь миний зүгээс байгаль орчиндоо зориулсан нэгэн үйлдэл байсан юм. Ганхүрэл маань тухайн үед аялан тоглолтод оролцож байсан учир хамт тарих боломж байгаагүй.

Гэвч энэ энгийн үйл явдлыг мушгин гуйвуулж, намайг буруутгах оролдлого гарсаар байгаа нь сэтгэл эмзэглүүлж, нэр хүндэд минь сөргөөр нөлөөлж байна. Хүмүүсийн бичиж буй хатуухан үгс, үндэслэлгүй шүүмжлэл үнэхээр хүнд тусаж байна.

Надад ч бас эрэгтэй дүү, найз нөхөд, ангийн хамт олон, үеэл ах дүүс гээд хайртай хүмүүс минь бий. Би тэдэнтэйгээ энгийн амьдралаар амьдрах эрхтэй. Гэвч одоо бүр төрсөн дүүтэйгээ гудамжаар хамт явахаас ч эмээдэг болчихлоо. Энэ чинь л дарамт.

Ганхүрэл бид хоёрын хувьд одоо нэгнээ илүү сайн таних, харилцаагаа ойлгох хугацаа хэрэгтэй байгаа. Шууд гэр бүл болно гэж туйлшрах нь буруу. Гэр бүл төлөвлөлт бол хариуцлагатай, бодож тунгааж байж ханддаг том шийдвэр.

Тиймээс, бидний харилцааг зөвхөн бид хоёрт нь үлдээж өгнө үү. Өөрийнхөөрөө тайван амьдрах орон зай, амьсгалах эрхийг минь битгий үгүйсгээч. Баярлалаа." хэмээсэн байна.

МАН-ын шийдвэрээр хамтарсан ЗГ-аас гарахаар болсон АН-ын 8 сайд
МАН-ын шийдвэрээр хамтарсан ЗГ-аас гарахаар болсон АН-ын 8 сайд
 
Дэлхийн мастеруудын наадмаас Сэлэнгэ аймгийн тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ
Дэлхийн мастеруудын наадмаас Сэлэнгэ аймгийн тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!