Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн мастеруудын наадмаас Сэлэнгэ аймгийн тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 57 секунд

Тайвань Улсад энэ сарын 17-30-ны өдрүүдэд зохион байгуулж буй дэлхийн мастеруудын 8 дугаар наадамд Сэлэнгэ аймгийн Мандал сумын тамирчид амжилттай оролцож байгаа юм. Тус тэмцээнд Мандалын Түнхэл 5 дугаар багийн тамирчин Х.Хүрэл-Эрдэнэ жүдо бөхийн М2 ангиллын 81 кг жинд алтан медаль, Мандал сумын тамирчин Б.Ганхөлөг М2 ангиллын 100 кг жинд мөнгөн медаль хүртсэн байна. Тус наадамд 107 орны 25000 гаруй тамирчид олимпын спортын 35 төрлөөр оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас спортын 10 төрлөөр 450 тамирчид оролцож байгаа юм.

Энэ нь оролцож буй 107 орны баг тамирчдаас оролцогчдын цар хүрээгээрээ топ 5-д багтаж байгаа аж.

Ц.Баатархүү: МАН-ын Бага хурлын гишүүд шүүмжлэл, жагсаал, ардчилалд дургүй юм байна
Ц.Баатархүү: МАН-ын Бага хурлын гишүүд шүүмжлэл, жагсаал, ардчилалд дургүй юм байна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.