Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд МАН Ерөнхий сайдаас гадна 12 сайд, Ардчилсан нам 8, ХҮН нам хоёр сайдын суудал авсан байдаг. Ийнхүү шинээр бүрдсэн Засгийн газар 16 яам, 22 сайдтай ажиллаж байв. Тэгвэл сүүлийн үед нийгэмд үүссэн асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайдыг огцруулах жагсаал хүчээ авсан.
Улмаар МАН-ын бага хурал өчигдөр /2025.05.21/ хаалттай хуралдаж, хурлаас Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн гэж үзэж, ЗГ-аас гаргахаар шийдвэрлэсэн.
Тэгэхээр Ардчилсан намын дараах сайдууд өгнө гэсэн үг. Тодруулбал,
- Шадар сайд Л.Гантөмөр,
- Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл,
- Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
- Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь,
- Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү,
- Монгол Улсын сайд, "20 минут"-ын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн,
- Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр нар суудлаа өгнө гэсэн үг.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!