Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Б.Батбаатар: Хувь хүний хувьд засагт хамтрахыг ДЭМЖИХГҮЙ. Хэрэв энэ асуудал албан ёсоор яригдвал намаараа ярилцаж шийднэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

МАН-ын бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Хуралдаанаар хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх үү эсвэл МАН дангаараа Засгийн газраа байгуулах уу гэдэг асуудлыг бага хурлын гишүүдээрээ хэлэлцүүлж байгаа юм. Тэгвэл бидэнд байгаа мэдээллээр бага хурлаар хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргаж, УИХ-д суудалтай бусад намтайгаа эвсэж, ЗГ-аа байгуулах асуудал яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний эвсэл болон ИЗНН дараагийн засагт хамтрах шийдвэр гарвал түүнийг хүлээж авах уу гэдэг асуудал хөндөгдөж эхлэв.

Тэгвэл энэ талаар ИЗНН-ын дарга Б.Батбаатартай холбогдож тодруулга авлаа. Тэрбээр "Хувь хүний хувьд ХАМТРАХГҮЙ гэсэн байр суурьтай байна. Гэхдээ энэ асуудал албан ёсоор яригдвал намаараа хэлэлцэж шийдвэр гаргах дүрэмтэй. Одоогоор албан ёсоор засагт хамтрах санал ирээгүй. ИЗНН анхнаасаа хамтралыг дэмжээгүй" гэв.

МАН-ЫН БАГА ХУРАЛ: АН-ын бүлгийн гишүүдийг удаа дараа гэрээгээ зөрчсөн гэдэг үндэслэлээр ЗГ-ын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэлээ
МАН-ЫН БАГА ХУРАЛ: АН-ын бүлгийн гишүүдийг удаа дараа гэрээгээ зөрчсөн гэдэг үндэслэлээр ЗГ-ын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэлээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Төрийн дээд цол, одон, медаль олгоно“ гэж 35 сая төгрөг залилсан этгээдэд 4.8 жилийн хорих ял оноожээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Төрийн дээд цол, одон, медаль олгоно“ гэж 35 сая төгрөг залилсан этгээдэд 4.8 жилийн хорих ял оноожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.