Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Монгол“ компанийн захирлаар баялгийн сангийн чиглэлээр мэргэшсэн хүнийг томилох чиглэл өгчээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 55 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Монгол" компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, цаашлаад Монгол Улсын баялагийн сан болгох чиглэлд Монгол Улсын Ерөнхий сайд сүүлийн жил гаруй хугацаанд баримталж ирсэн. Энэ хүрээндээ тус компанийн Гүйцэтгэх удирдлагыг олон улсын туршлагатай, ялангуяа Сингапур, Норвег зэрэг улсуудад баялгийн сангийн чиглэлээр ажилласан туршлагатай гадаадын болон дотоодын иргэнийг сонгох сонгон шалгаруулалт зарлаж, Гүйцэтгэх захирлыг сонгох, томилох үүргийг өгсөн байгаа" гэлээ.

Сануулахад, өнгөрсөн сарын сүүлээр “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар Р.Баясгаланг томилохыг тус компанийн ТУЗ шийдвэрлэсэн байдаг.

Д.Амарбаясгалан: 2023 оны улсын төсвийг иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион саналыг нь тусгаж, УИХ-д өргөн барина
Д.Амарбаясгалан: 2023 оны улсын төсвийг иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион саналыг нь тусгаж, УИХ-д өргөн барина
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.