Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ажилтан ажлын талбайд хамгийн түрүүнд аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах вэ гэдгээ бодох ёстой“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 10 секунд

Ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлүүдээс хамгаалах, ажилчдыг эрүүл, аюулгүй орчинд ажиллуулах орчин нөхцөлийг сайжруулах зорилготой. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны нэг өдрийн хүрээнд дараах албаны хүмүүсээс байр суурийг нь тодрууллаа.

“Платинум Ланд” компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан Э.Наранбаатар:

-Би энэ компанид Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар хоёр жил ажиллаж байна. Миний гол зорилго бол ажилтнуудаа эрүүл аюулгүй орчинд ажиллуулах зорилготой. Ажилтан хүн эрүүл ирсэн бол эрүүл харих ёстой гэсэн зарчим баримтлан ажиллаж байна. Уул уурхайн салбарт олон залуус ажиллаж байгаа, манайд гэхэд өдөр шөнийн ээлжид 100 гаруй залуу ажиллаж байна. Миний ажлын хувьд өдөр тутамдаа илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж ажилладаг. Машин механизмд сар тутамд төлөвлөгөөт болон төлөвлөөгүй үзлэг, шалгалт хийдэг. Мөн засварын баг ажилладаг. Миний зүгээс аюулгүй ажиллагааны багаж хэрэгслийг байнга, шалгаж, хяналт тавьдаг. Тухайлбал, ослын гурвалжин галын хор, бусад багаж хэрэгсэл гэх мэт. Өндөр хэмийн ажил дээр багаж хэрэгсэл бүрэн байх ёстой. Түлэгдэхгүй хувцас, зориулалтын баг дуулга өмсөх ёстой. Мөн уурхайн талбайд учирч болох хор уршгийг илрүүлэх сургалт зохион байгуулж ажилладаг.

ДЦС-3 Төрийн өмчит компанийн эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан Т.Ундраа

Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхээс эхлээд олон тал дээр ажиллана

-Үйлдвэрлэлийн байр болон ажлын байранд хүний биед үзүүлэх сөрөг зүйл нь тоосжилт байдаг. Тоосжилт их байгаа нөхцөлд хэрхэн яаж ажиллах вэ, дуу чимээнээс хэрхэн хамгаалах вэ гэдэгт өдөр бүр хяналт тавьж ажилладаг. Энэ бүхэнд стандарт хэмжилт хийснээр тухайн ажлын байранд хүний биед сөрөг нөлөөтэй ямар зүйл байгааг илрүүлж арилгадаг. Ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаж байгаа эсэх, ажлын байран дахь хоол хүнс, орчныг ариутгах, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, сөрөг нөлөөллийг бууруулах, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилготой юм. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг жилд нэг хийдэг.

“Жунсон констракшн” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан Г.Шийлэгбат

-Барилгын талбайд явагдах өдөр тутмын үйл ажиллагаа нь өглөөний дасгал сургуулиас эхэлдэг. Энэ нь тухайн өдөр аюулгүй ажиллах, ажлын байран дээр сахилга баттай байх нөхцөлийг бүрдүүлж, санамж болдог. Хариуцсан ажилтнууд бол нэн тэргүүнд ажилчдаа ажлын байрны орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршдог. Манай компанийн удирдлагууд энэ тал дээр төсөв мөнгө сайн гаргаж, ихэд анхаардаг. Барилгын талбайд аюулгүй ажиллах орчин нөхцөлийг маш сайн бүрдүүлж өгдөг. Тухайлбал, бараа материалаа энд тэндгүй тавьдаг учраас аюулгүйн бүс татах, арматур, цемент, тоосго гээд тус тусад нь эмх цэгцтэй байлгах боломжийг гаргаж өгдөг. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан гэдэг бол талбай дээр очоод “чи ингэ тэг” гээд тушаахаас илүүтэй, ухуулан зөв хандлага бий болгох ёстой. Тухайн өдрийн ажлыг төлөвлөхөөс эхлээд ажилчдынхаа санал гомдлыг сонсох нь чухал.

А.Дашням: Гоц халдварт шүлхий өвчин 5 аймгийн 8 суманд, мялзан өвчин 5 аймгийн 12 суманд бүртгэгдлээ
А.Дашням: Гоц халдварт шүлхий өвчин 5 аймгийн 8 суманд, мялзан өвчин 5 аймгийн 12 суманд бүртгэгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.