Ноолуурын үнэ Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу 141 мянган төгрөг байна

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 10 секунд

Статистикийн мэдээллээс харахад 1 кг цагаан ноолуурын дундаж үнэ 120 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оноос 30 мянган төгрөгөөр буурсан дүн аж. ЗГ-ын зүгээс зөвхөн самнасан ноолуур экспортлох бодлого баримталж байгаа юм. Харин техникийн зохицуулалтаас үүдэн самнасан ноолуурын экспорт буурсан бол угаасан ноолуурын хувьд экспорт жилээс жилд буурч байгаа юм байна. 4-р сард ноолуурын үнэ Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу 1 кг нь 141 мянган төгрөгт хүрсэн байна. Малчдаас ноолуурыг авч, дотооддоо боловсруулан ноолуурын салбарын түүхий эдийн 50 хувийг бэлтгэж эхэлжээ. Цаашдаа дотоодын ААН-үүдийг дэмжсэн бага хүүтэй үнэт цаас гаргахаар төлөвлөсөн байна. Гэвч дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ буурч байгаа юм байна. Ийм үед үнийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байгаа юм.

Д.Сүнжид: Хэсгийн ахлагч, нийгмийн ажилтнууд гар дээрээ 970 мянган төгрөгийн цалин авдаг. Утасны нэгж, хоол, унааны зардал, бусад нэмэлт урамшуулал боддоггүй. Тиймээс бодитой шийдэл шаардлагатай байна

АН-ын дарга Л.Гантөмөр хариуцлагаа хүлээж, ажлаа өгнө гэв
АН-ын дарга Л.Гантөмөр хариуцлагаа хүлээж, ажлаа өгнө гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!