
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс тавдугаар сарын 27-ний өдрийн 09:00 цагт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно.