МАН-ЫН БАГА ХУРАЛ: АН-ын бүлгийн гишүүдийг удаа дараа гэрээгээ зөрчсөн гэдэг үндэслэлээр ЗГ-ын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

МАН-ын бага хурал хаалттай хуралдаж дууслаа. Хурлаас Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн гэж үзэж, ЗГ-аас гаргахаар шийдвэрлэлээ.

Улс төрийн үйл явцыг эргэн сануулбал, өнгөрөгч Даваа гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН-ын бүлэг болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй цаг үеийн улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор уулзсан. Улмаар өчигдөр /2025.05.21/ МАН-ын бага хурлыг хуралдуулахаар тогтсон байдаг. Тэгвэл МАН-ын бага хурал дөнгөж сая дууссан юм. Хуралдаанаар хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг цаашид хэрхэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь энэ юм.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан намыг ийнхүү Засгийн газраас гаргаж, парламентад суудалтай бусад нам, эвсэлтэй хамтран ЗГ-аа байгуулах шийдвэрийг гаргасан гэсэн үг. Тэгвэл ойрын өдрүүдэд МАН Үндэсний эвсэл, ИЗНН гэсэн парламентад суудалтай улс төрийн хоёр хүчинд Засгийн газарт орох урилгыг илгээхээр болтой. Харин МАН-ын Бага хурлаас гаргасан эл шийдвэртэй уялдан дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд ХҮН нам албан тушаалаа хадгалж үлдэж байна.

Дашрамд дурдахад, одоогийн Засгийн газарт Ардчилсан намаас тус намын дарга Л.Гантөмөр тэргүүтэй 8 сайд ажиллаж буй билээ.

ШУУД: МАН-ын Бага хурал түр завсарлалаа
ШУУД: МАН-ын Бага хурал түр завсарлалаа
 
“Шинэ алхам” сургуулийн амралтад явсан сурагчид улаанбурхан өвчний халдвар авчээ
“Шинэ алхам” сургуулийн амралтад явсан сурагчид улаанбурхан өвчний халдвар авчээ
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!